Hepatitis B Foundation President Dr. Chari Cohen is quoted in a powerful new story about hepatitis B in The New Yorker. You can read it here.

Гепатит Б гэж юу вэ?
Гепатит Б бол дэлхийд хамгийн элбэг тохиолдох элэгний халдварт өвчин юм. Энэ нь элгийг гэмтээдэг гепатит Б вирусаар халдварладаг. Уг вирус нь цусаар, хамгаалалтгүй бэлгийн хавьтал болон дахин хэрэглэсэн зүүгээр дмжин халдварлаж болно. Түүнчлэн эхээс урагт жирэмсний хугацаанд болон төрөх явцад халдварладаг. Ихэнх халдвар авсан насанд хүрэгчид гепатит Б вирусаас ямар нэгэн асуудалгүй ангижрах боломжтой байдаг байна.Хэдий тийм боловч зарим насанд хүрэгчид болон ихэнх халдвар авсан нярай болон хүүхдүүд вирусаас зугтах боломжгүй байдаг ба халдвар (амьдралын турш) архагшдаг байна.

Сайн мэдээ гэвэл гепатит Б-ээс сэргийлэх вакцин болон гепатит Б-ээр халдварлагсдад зориулсан шинэ эмчилгээнүүд бий болсоор байна.


Хичнээн хүн гепатит Б-ээр халдварласан байдаг вэ?
Дэлхий дахинаа 2 тэрбум хүн (3 хүн тутмын 1 нь) гепатит Б вирусын халдвар авсан гэж үздэг бөгөөд үүнээс 257 сая нь архаг хэлбэрт шилжсэн гэж тооцоолсон байдаг (халдвараас зугтах боломжгүй хүмүүс).Жил бүр 700,000 орчим хүн гепатит Б вирусаас болж нас барж байна.


Гепатит Б яагаад дэлхийн тодорхой бүсүүдэд илүү өндөр тархалттай байгаа вэ?
Гепатит Б нь аль ч насны ямар ч хүнд гарал угсаа хамааралгүй халдварлаж болно. Гэвч Ази, Африк болон Өмнөд Америкийн зарим хэсгүүд, Зүүн Европ, Ойрхи Дорнодын улс орнуудад нийтлэг ажиглагддаг бөгөөд халдварлах магадлал ч өндөр байдаг. Түүнчлэн Гепатит Б нь өөрөө болон эцэг эх нь тус бүс нутгуудад төрсөн Америкчуудын дунд нийтлэг ажиглагддаг.

Гепатит Б нь дэлхийн тодорхой бүс нутгуудад нийтлэг ажиглагдаж байгаа нь гепатит Б-ийн халдвар авсан хүмүүс тус бүс нутгуудад элбэг байдагтай холбоотой. Хэдий тийм боловч гепатит Б нь зөвхөн Азийн эсвэл Африкийн өвчин биш юм. Эдгээр бүс нутгаас бусад газруудад ч халдвар өргөн байгаа нь халдвар авсан хүмүүсийн тоо өсөх тусам бусаддаа халдварлуулах магадлал өсч байгааг харуулж байна. Энэ нь та ч мөн халдвар авах магадлалыг өсгөж байгаа юм. Барууны орнуудад халдвар авсан хүмүүсийн тоо бага байдаг учраас халдвар авах эрсдэл харьцангуй бага гэж ойлгож болно.

Гепатит Б-ийн халдвар элбэг байгаа бүс нутгуудад халдвар ихэвчлэн эхээс урагт ургийг тээх явцад үл мэдэгдэх шалтгаанаар халдварласан байдаг. Бага насны хүүхдүүдийн эргэн тойронд халдварласан гэр бүлийн гишүүн байгаа тохиолдолд хамтын амьдралын явцад халдвар авах эрсдэл өндөр. Нярай болон бага насны хүүхдүүдийн дархлааны систем сул, вирусыг эсэргүүцэх эсэргүүцэл багатай байдаг тул гепатит Б-ийн халдварыг архагшуулах хандлагатай байдаг.

Хэрвээ та болон таны гэр бүл газрын зурагт тэмдэглэсэн хар хөх өнгөөр тэмдэглэсэн бүс нутгаас гаралтай бол гепатит Б-ийн халдвар авсан байх өндөр магадлалтай тул эмчтэй зөвлөлдөж шинжилгээ өгөх хэрэгтэй.

map 3 04 global 002


Яагаад бид гепатит Б-ийн талаар нухацтай авч үзэх шаардлагатай вэ?
Архаг гепатит Б нь элэгний цирроз /хатуурал/, болон хорт хавдар зэрэг элэгний ноцтой өвчлөлийг үүсгэдэг. Шинжилгээ өгч эрт илрүүлэх нь чухал ба эрт илрүүлснээр эмчилгээ эрт хийлгэж таны амь насыг аврах боломжтой болно гэсэн үг. Түүнчлэн халдвар авсан хүмүүс вирусыг бусаддаа тарааж байдаг. Ихэнх хүмүүс халдвар авснаа ч мэддэггүй учраас өөрөө ч мэдэлгүй бусаддаа халдвар тарааж байдаг байна. Шинжилгээ өгч гепатит Б вирустай эсэхээ шалгуулаагүй тохиолдолд нэг гэр бүлийн хэдэн үе төдийгүй цаашид нийгэмшлээр дамжин тархах нь дамжиггүй.

Хүмүүсийн дунд тархсан нэгэн буруу ойлголт нь гепатит Б нь халдвар авсан нэг гэр бүлийн хэдэн үе дамжин удамшдаг гэсэн ойлголт юм. Гэвч гепатит Б нь генетикийн өвчин биш бөгөөд зөвхөн вирусаар үүсгэгдэж, гэр бүлийн гишүүдийн хувьд эхээс урагт дамжин халдварлах эсвэл ахуйн замаар цусаар дамжин халдварлаж болно. Гэр бүлүүд гепатит Б-ийн халдварыг шинжилгээ өгөх, вакцинд хамрагдах болон эмчилгээ хийлгэх замаар таслан зогсоох боломжтой.


Гепатит Б яагаад аюултай вэ?
Гепатит Б нь "чимээгүй халдвар" буюу хүмүүс халдвар авснаа ч мэдэхгүй байх тохиолдол их учраас маш аюултай юм.Гепатит Б-ийн халдвар авсан ихэнх хүмүүс халдвар авснаа мэдэхгүй бусдад цусаар болон биеэс ялгарч буй шингэнүүдээр дамжуулан халдварлуулж байдаг.Архаг халдвартай хүмүүс элэгний цирроз /хатуурал/ болон дутагдалд орж улмаар хорт хавдар болох эрсдэл илүү өндөр байдаг. Энэхүү вирус ямар нэгэн шинж тэмдэггүйгээр элгийг чимээгүй бөгөөд тасралтгүй гэмтээж байдаг.


Хурц гепатит Б гэж юу вэ?
Хурц гепатит Б-ийн халдвар нь зургаан сар хүртэл хугацаанд (шинж тэмдэгтэй болон шинж тэмдэггүй) үргэлжилдэг бөгөөд энэ хугацаанд халдвар авсан хүн бусдад вирус тараах магадлалтай.

Хурц халдварын үед хоолны дуршил багасах, булчин болон үеэр өвдөх, бага градустай халуурах болон гэдэс өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Ихэнх хүмүүст эдгээр шинж тэмдгүүд илэрдэггүй бөгөөд хэрэв илэрсэн тохиолдолд халдвар авснаас хойш 60-150 хоног буюу ойролцоогоор 3 сарын дараагаас ажиглагдана. Зарим хүмүүст шинж тэмдгүүд нь дотор муухайрах, бөөлжих, шарлах (арьс, нүд шарлах), гэдэс цүдийх зэргээр хүчтэй илэрч болох ба энэ нь тэднийг эмнэлгийн тусламж авах шалтгаан болох нь бий.

Энгийн цусны шинжилгээ нь тухайн хүнд гепатит Б вирус тэдний цусанд байгаа эсэхийг илрүүлж чадна. Хэрвээ та хурц гепатит Б вирустай гэж оношлогдсон бол эмч танаас дахин 6 сарын дотор цусны шинжилгээ авч, эдгэрч байна уу эсвэл архаг гепатит Б болон хүндэрч байгаа эсэхийг шалгана. Эмнэлгийн байгууллага таны цусан дахь гепатит Б вирус бүрэн байхгүй боллоо гэх хүртэл хэн нэгэнд халдвар тараахаас болгоомжлох хэрэгтэй. Түүнчлэн та өөрийн сексийн хамтрагч, гэр бүлийн гишүүд (хамт амьдарч буй, ойр байдаг)-ийг мөн гепатит Б-ийн шинжилгээнд хамруулах нь чухал. Хэрвээ тэд халдвар авсан бөгөөд гепатит Б-ийн вакцинд хамрагдаагүй тохиолдолд цуврал вакцинд хамрагдах шаардлагатай.

Хурц гепатит Б-ийн халдварыг бүрэн арилгах эмчилгээ байдаггүй бөгөөд халдвар авсан насанд хүрэгчдийн бие аажмаар өөрөө нөхөн сэргээгддэг байна. Зарим тохиолдолд шинж тэмдэг хурцаар илэрч буй хүмүүс эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх нь бий. Энэ тохиолдолд амраах болон шинж тэмдгүүдийг арилгах нь гол зорилго болсон байдаг. Ховор тохиолдолд, амь насанд заналхийлж буй нөхцөл байдал буюу "Цочмог гепатит" нь шинэ хурц халдвараар үүсгэгдэж болох ба халдварлагдсан хүн гэнэтийн элэгний дутагдал болсноор яаралтай эмнэлгийн хяналтанд орох шаардлагатай.

Хурц гепатит Б-ийн халдварын үед согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, тамхи татахаа багасгах эсвэл зогсоох, эрүүл хооллох, өөх тос ихтэй таргалуулах хоол хүнснээс зайлсхийх, аливаа эмчилгээг хийхдээ (жороор болон жоргүй олгож буй эмүүд, витамин, эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд) таны элгэнд аюулгүй эсэхийг эмнэлгийн байгууллагатайгаа зөвлөлдөх хэрэгтэй. Энэ нь магадгүй өөр асуултуудыг асууж болон зөв цаг байж болох юм. Витаминууд болон элгэнд зориулсан эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийн хэрэглээ нь таны элгэнд эм болохоосоо илүү хордуулах шалтгаан болж болох юм.

Эмчтэйгээ зөвлөлдөн шаардлагатай бол нэмэлт цусны шинжилгээ өгч, хурц халдвар бүрэн эдгэрч буй эсэхийг нягтлаарай.

Архаг гепатит Б гэж юу вэ?
Анх цусны шинжилгээгээр гепатит Б вирустай гэж оношлогдсоноос хойш зургаагаас дээш сарын дараа цусны шинжилгээгээр гепатит Б вирус эерэг гарсан бол архаг халдвартай гэж оношилж болно. Энэ нь дархлааны систем гепатит Б вирусыг устгах чадамжгүй бөгөөд цус болон элгэнд тус вирус байсаар байгааг илтгэнэ. Архаг халдварын үед өвчнийг анагаах үр дүнтэй эмчилгээнүүд байдаг хэдий ч бүрэн эдгээх боломжгүй юм. Хэрвээ та архаг халдвар авсан бол вирус таны цусанд таны үлдсэн амьдралын тань турш байсаар байх өндөр магадлалтай.

Архаг гепатит Б вирустай хүмүүс мэдэлгүйгээр бусдад халдварлуулдаг. Түүнчлэн архаг гепатит Б нь элэгний хатуурал, хорт хавдар гэх мэт ноцтой өвчлөлүүдийг үүсгэх нь бий. Архаг гепатит Б-ийн халдвар авсан хүн бүр ноцтой элэгний өвчин тусаад байдаггүй. Хэдий тийм боловч халдвар аваагүй хүмүүстэй харьцуулахад өвчлөх магадлал харьцангуй өндөр байдаг.

Хэдэн насандаа гепатит Б вирусын халдвар авсан нь архаг гепатит Б болох эрсдэлийг тодорхойлж байдаг.

  • Халдвар авсан нярай болон нялх хүүхдүүдийн 90 хувь нь архаг гепатит Б вирусын халдвар болдог.
  • Халдвар авсан 1-5 нас хүртэлх хүүхдүүдийн 50 хүртэлх хувь нь архаг гепатит Б өвчлөлттэй болдог.
  • Халдвар авсан насанд хүрэгчдийн 5-10 хувь нь халдвар нь архаг гепатит Б өвчлөлтэй болдог (90 хувь нь эдгэрдэг).

Архаг гепатит Б-ийн халдвар авснаа мэдэх нь мэдээж маш их сэтгэлээр унагадаг. Ихэнх хүмүүст халдварын ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй учир халдвар авснаас хойш удаан хугацааны дараа шинжилгээгээр архаг гепатит Б-ийн халдвартай гэдгээ мэдэх нь мэдээж хүндээр тусна. Сайн мэдээ гэвэл архаг гепатит Б халдвартай ихэнх хүмүүс урт удаан бөгөөд эрүүл амьдрах нь бий.

Халдвар авсан жирэмсэн эмэгтэй төрөлтийн явцад нярайд вирус дамжуулах магадлалтай. Нярай хүүхдүүд төрөх үедээ архаг халдвар авах эрсдэл өндөр учраас Дэлхий Эрүүл Мэндийн байгууллага (ДЭМБ), АНУ-ын Өвчний Хяналт болон Урьдчилан Сэргийлэх Төв (ӨХУСТ) нярай хүүхдүүдийг төрснөөс 12-24 цагийн дотор гепатит Б вирусын вакциныг анхны тунгаар тарихыг санал болгож байна. Хэрвээ та жирэмсэн бөгөөд халдвар авсан бол таны хүүхэд төрснөөсөө хойш 12-24 цагийн дотор гепатит Б вирусын эсрэг вакциныг анхны тунгаар тариулах ёстойг анхаарна уу.

Архаг гепатит Б вирусын халдварыг бүрэн эмчлэх арга байхгүй ч гепатит Б вирус элгийг гэмтээхээс хамгаалах үр дүнтэй эмийн эмчилгээнүүд байдаг. Түүнчлэн ойрын ирээдүйд уг өвчнийг эмчлэх тал дээр ахиц дэвшил гарч илүү сайн үйлчилгээ бүхий эмүүд туршигдаж байна. Хэдий архаг гепатит Б вирустай хүмүүс халдвар аваагүй хүмүүстэй харьцуулахад ноцтой элэгний өвчлөл эсвэл элэгний хорт хавдар тусах эрсдэл өндөр байдаг ч тухайн хүн өөрөө эрсдэлийг бууруулахын тулд хийх энгийн зүйлс бий.

  • Зургаан сар тутамд (эсвэл жилдээ нэг удаа) гепатит Б вирусын талаар мэдлэгтэй элэгний чиглэлээр мэргэшсэн эмч, эмнэлгийн байгууллагад тогтмол хандаж үзүүлснээр элэгнийхээ талаарх үзүүлэлтүүдийг хянах.
  • Архаг гепатит Б-ийн эмчилгээ тань хир үр дүнтэй байгаа, болзошгүй элэгний өвчлөл, хорт хавдраас сэргийлж чадаж байгаа эсэх талаар хариуцсан эмчтэйгээ ярилцаж байх.
  • Аль болох эрт илрүүлэх нь илүү үр дүнтэй учир хариуцсан эмчдээ хуваарийн дагуу үзүүлэх бүртээ элэгний хорт хавдрын шинжилгээ хийлгэж байх
  • Архи болон тамхи нь таны элгэнд ачаалал үүсгэх учраас хэрэглээгээ хязгаарлах эсвэл татгалзах хэрэгтэй
  • Шарж хуурсан болон өөх тос ихтэй хоол хүнс таны элгэнд муу учраас эрүүл хоолны дэглэм барих нь зүйтэй.

"Архаг вирус тээгч" гэж хэн бэ?
Архаг гепатит Б-ийн халдвар авсан хүнийг эмч "архаг халдвар тээгч" гэж үздэг. "Архаг халдвар тээгч" гэдэг нь архаг гепатит Б вирусын халдвар авсан бөгөөд халдвар тараах магадлалтай, эмчийн хяналтанд буй өвчтөнийг хэлнэ.

Гепатит Б вирусыг эмчлэх арга бий юу?
Ихэнх насанд хүрэгчид хурц халдварын үед ямар нэгэн эмчилгээний шаардлагагүй өөрсдөө эдгэх нь бий. Харин архаг гепатит Б вирустай хүүхдүүд, нярай болон насанд хүрэгчдийн хувьд одоогоор уг өвчнийг бүрэн эмчлэх арга хараахан байхгүй байна. Гэвч эмчилгээ хийснээр вирусыг удаашруулж элэгний өвчлөл болох явцыг удаашруулж чадна. Гепатит Б вирус бага байх тусам элгийг гэмтээх аюул бага байна.

Алхам тутамд хөгжиж буй судалгаа шинжилгээний дүнд архаг гепатит Б-г эмчлэх эмчилгээг ойрын ирээдүйд бий болгох итгэл найдвар байсаар байна. Манай Drug Watch (эмийн жагсаалт) хуудсанд зочилж туршилтын шатанд шалгаж буй үйлчилгээ өндөртэй эмийн жагсаалтуудыг сонирхоорой.


Гепатит Б-г эмчлэх ямар эмчилгээний аргууд байна вэ?
Хурц халдварын үед ерөнхийдөө шинж тэмдгийг арилгах, тайвшруулахаас өөр эмчилгээ байдаггүй.

Харин архаг халдварын үед хийгдэх хэд хэдэн боломжит эмчилгээнүүд бий. Архаг гепатит Б-ийн халдвартай хүн болгон эмчилгээ хийлгэх шаардлага байдаггүй гэдгийг ойлгох нь маш чухал. Эмч танд эмчилгээ хэрэгтэй юу эсвэл хяналтанд байх хэрэгтэй юу гэдгийг шийдэхэд тань тусална.

Гепатит Б вирусын идэвхжлийг бууруулах буюу зогсоож элэгний үрэвсэл, гэмтлийг багасгадаг хэд хэдэн вирусын эсрэг эмчилгээ байдаг. Энэхүү вирусын эсрэг эмийг өдөрт нэг ширхэгээр 1 жил болон түүнээс дээш хугацаагаар өгдөг. АНУ-ын Хүнс, Эмзүйн Алба (ХЭА)-нд бүртгэлтэй уг вирусын эсрэг 6 төрлийн эм байдгаас гурвыг нь "нэн тэргүүнд" санал болгодог. Үүнд: тенофовир дисопроксил (Viread/TDF), тенофовир алафенамид (Vemlidy/TAF) болон энтекавир (Baraclude) эмүүд орно. "Нэн тэргүүнд" санал болгож буй уг эмүүд нь хамгийн үр дүнтэй бөгөөд аюулгүй вирусын эсрэг эмүүд юм. "Нэн тэргүүн"-д санал болгож буй эмүүд нөлөө үзүүлэхгүй, үр дүн багатай байгаа, эсвэл уг эмүүд байхгүй тохиолдолд телбивудин (Tyzeka, Sebivo), адефовир дипивоксил (Hepsera) болон ламивудин (Epivir-HBV, Zeffix, Heptodin) зэргээс мөн сонгох боломжтой.

Хэдийгээр ХЭА-аас эдгээр эмүүдийг архаг гепатит Б вирусын эсрэг хэрэглэхээр баталсан ч уг эмүүд нь өвчнийг бүрэн эмчилж чадахгүй. Эдгээр эмүүд нь вирус элгийг гэмтээх болон хорт хавдар үүсгэх эрсдлийг бууруулж байдаг. Архаг гепатит Б-ийн эмчилгээг эхлүүлэхээс өмнө мэргэжлийн эмчээр хянуулж вирусын эсрэг эмчилгээг эхлүүлэх эсвэл зогсоохыг шийднэ.

Түүнчлэн гепатит Б вирусыг хянахад туслах дархлааны системийг сэргээх дархлааны модулятор эмүүд байдаг. Тэдгээр эмүүдийг 6 сараас 1 жил хүртэлх хугацаагаар тариагаар хэрэглэх боломжтой. Хамгийн элбэг хэрэглэгддэг нь интерферон альфа-2b (Intron A) PEG интерферон (Pegasys) нар юм.

Та эмчилгээгээ сонгохдоо танд хамгийн сайн тохирох эмийг эмчтэйгээ зөвлөлдөж шийдээрэй. Олон хүмүүсийн хувьд эдгээр эмчилгээнүүд нь гепатит Б вирусыг бууруулж эсвэл тархалтыг зогсоодог. Үр дүнд нь вирусын элгийг гэмтээх явцыг удаашруулж, өвчтөн хэдэн сарын дотор биеийн байдал сайжирна. Урт хугацааны турш хэрэглэж байгаа өвчтөнүүдэд зарим тохиолдолд вирусыг таслан зогсоодог байна.

Манай Drug Watch (эмийн жагсаалт) хуудсанд зочилж ХЭА-ны зөвшөөрөлтэй болон туршилтын шатанд шалгаж буй үйлчилгээ өндөртэй эмийн жагсаалтуудыг сонирхоорой

General Information 

What is hepatitis B?
Hepatitis B is the world's most common liver infection. It is caused by the hepatitis B virus (HBV), which attacks and injures the liver. It is transmitted through blood, unprotected sex, shared or re-used needles, and from an infected mother to her newborn baby during pregnancy or delivery. Most infected adults are able to get rid of the hepatitis B virus without any problems. However, some adults and most infected babies and children are unable to get rid of the virus and will develop chronic (life-long) infection.

The good news is that there is a safe vaccine to prevent a hepatitis B infection and new treatments for those already infected with hepatitis B.


How many people are affected by hepatitis B?
Worldwide, 2 billion people (1 out of 3 people) have been infected with hepatitis B; and 257 million people are chronically infected (which means they are unable to get rid of the virus). An estimated 700,000 people die each year from hepatitis B and its complications.


Why is hepatitis B more common in some parts of the world?
Hepatitis B can infect any person of any age or ethnicity, but people from parts of the world where hepatitis B is common, such as Asia, parts of Africa and South America, Eastern Europe, and the Middle East, are at much higher risk for getting infected. Hepatitis B is also common among Americans who were born (or whose parents were born) in these regions.

Hepatitis B is more common in certain regions of the world because there are so many more people already infected with hepatitis B in these regions. Although hepatitis B is not an "Asian disease" or an “African disease,” it affects hundreds of millions of people from these regions – so there are more people who can pass the hepatitis B virus on to others. This increases the risk that you could get infected. Since there is a smaller number of Westerners who are infected, this group has a lower risk of infection.

In regions where hepatitis B is common, people are usually infected as newborns - from a mother who unknowingly passes the virus to her baby during delivery. Young children are also at risk if they live in close daily contact with an infected family member. Babies and children are more likely to develop a chronic hepatitis B infection because their young immune systems have trouble getting rid of the virus.

If you, or your family, is from an area of the map that is darker blue, you might be at greater risk for hepatitis B infection and should talk to a doctor about getting tested.

map 3 04 global 002


Why should I be concerned about hepatitis B?
Chronic hepatitis B can lead to serious liver disease such as cirrhosis or liver cancer. It's important to get tested because early diagnosis can lead to early treatment which can save your life. Also, people who are infected can spread the virus to others. Since most people don't know they are infected, they are unknowingly spreading it to many other people. If people are not tested, hepatitis B can pass through several generations in one family and throughout the community.

One common myth is that hepatitis B can be "inherited" since several generations in one family may be infected. But hepatitis B is NOT a genetic disease -- hepatitis B is caused by a virus, which is often transmitted among family members due to mother-to-child transmission or accidental household exposure to blood. Families can break the cycle of hepatitis B infection by getting tested, vaccinated and treated.


Why is hepatitis B so dangerous?
Hepatitis B is dangerous because it is a “silent infection” that can infect people without them knowing it. Most people who are infected with hepatitis B are unaware of their infection and can unknowingly pass the virus to others through their blood and infected bodily fluids. For those who become chronically infected, there is an increased risk of developing liver failure, cirrhosis and/or liver cancer later in life. The virus can quietly and continuously attack the liver over many years without being detected.


What is acute hepatitis B?
An acute hepatitis B infection may last up to six months (with or without symptoms) and infected persons are able to pass the virus to others during this time.

Symptoms of an acute infection may include loss of appetite, joint and muscle pain, low-grade fever, and possible stomach pain. Although most people do not experience symptoms, they can appear 60-150 days after infection, with the average being 3 months. Some people may experience more severe symptoms such as nausea, vomiting, jaundice (yellowing of the eyes and skin), or a bloated stomach that may cause them to see a health care provider.

A simple blood test can tell a person if the hepatitis B virus is in their blood. If you have been diagnosed with acute hepatitis B, the doctor will need to test your blood again in 6 months to figure out if you have recovered, or if you have developed a chronic hepatitis B infection. Until your health care provider confirms that your blood test shows that there is no more hepatitis B virus in your blood, it is important to protect others from a possible infection. It is also important to have your sexual partner(s) and family members (or those you live in close household contact with) tested for hepatitis B. If they have not been infected – and have not received the hepatitis B vaccine – then they should start the hepatitis B vaccine series.

People who have acute hepatitis B are not prescribed specific hepatitis B treatment – there is no treatment that will get rid of an acute hepatitis B infection, and most people infected as adults recover on their own. Sometimes, a person with severe symptoms may be hospitalized for general support. Rest and managing symptoms are the primary goals of this medical care. A rare, life-threatening condition called “fulminant hepatitis” can occur with a new acute infection and requires immediate, urgent medical attention since a person can go into sudden liver failure.

Simple tips for taking care of your liver during an acute hepatitis B infection are to avoid alcohol, stop or limit smoking, eat healthy foods, avoid greasy or fatty foods, and talk to your health care provider about any medications you are taking (prescriptions, over-the-counter medications, vitamins or herbal supplements) to make sure they are safe for your liver. This is a good time to ask any other questions you may have. The use of vitamins and liver health supplements will likely not assist your recovery and may actually cause more harm than good to the liver.

Be sure to follow-up with your health care provider for any additional blood tests that are needed to confirm your recovery from an acute infection.

What is chronic hepatitis B?
People who test positive for the hepatitis B virus for more than six months (after their first blood test result) are diagnosed as having a chronic infection. This means their immune system was not able to get rid of the hepatitis B virus and it still remains in their blood and liver. There are effective ways to treat and manage a chronic infection, but there is no cure. If you are chronically infected, the virus will likely remain in your blood for the rest of your life.

People who have chronic hepatitis B can unknowingly pass the virus on to others. Chronic hepatitis B can also lead to serious liver diseases, such as cirrhosis or liver cancer. Not every person who is chronically infected will develop serious liver disease. However, they have a greater chance than someone who is not infected.
The risk of developing a chronic hepatitis B infection is related to the age at which one first becomes infected with the hepatitis B virus:

  • 90% of infected newborns and babies will develop a chronic hepatitis B infection
  • Up to 50% of infected children (1-5 years) will develop a chronic hepatitis B infection
  • 5-10% of infected adults will develop a chronic hepatitis B infection (that is, 90% will recover)

Learning that you have a chronic hepatitis B infection can be very upsetting. Because most people do not have symptoms and can be diagnosed decades after their initial exposure to the hepatitis B virus, it can be a shock and a surprise to be diagnosed with a chronic hepatitis B infection. The good news is that most people with chronic hepatitis B should expect to live a long and healthy life.

Infected pregnant women can pass the virus to their newborns during childbirth. Therefore, since the risk of newborns becoming chronically infected at birth is high, both the World Health Organization (WHO) and the U.S. Centers for Disease Control and Prevention (CDC) recommend that all infants receive the first dose of the hepatitis B vaccine within 12-24 hours after birth. If you are pregnant and you know that you are infected, you can make sure that your baby gets the first dose of the hepatitis B vaccine within 12-24 hours after delivery!

While there is no cure for chronic hepatitis B infection, there are effective drug therapies that can control the hepatitis B virus and stop it from damaging the liver. There are also promising new drugs in the research phase that could provide a cure in the very near future. Although the risk of developing a serious liver disease or liver cancer is higher for those living with chronic hepatitis B than those who are not infected, there are still many simple things a person can do to help reduce their risk.

  • Schedule regular visits every six months (or at least every year) with a liver specialist or a health care provider who is knowledgeable about hepatitis B so they can monitor the health of your liver.
  • Talk to your health care provider about whether treatment for your chronic hepatitis B infection would be helpful in preventing serious liver disease or liver cancer.
  • Make sure that your health care provider screens you for liver cancer during your regular visits since early detection equals more treatment options and a longer life.
  • Avoid or limit alcohol and smoking since both cause a lot of stress to your liver.
  • Eat a healthy diet with lots of vegetables since fried, greasy foods are hard on your liver.

What does it mean to be a “chronic carrier”?
When someone has a chronic hepatitis B infection, their doctor may refer to them as being a “chronic carrier.” Being a “chronic carrier” means that you have a chronic hepatitis B infection, can pass the virus on to others, and you should be managed by a doctor for your infection.

Is there a cure for hepatitis B?
Most adults will recover from an acute infection on their own without the need for medication. For adults, children and infants who develop a chronic hepatitis B infection, there is currently no cure. But the good news is there are treatments that can help slow the progression of liver disease in chronically infected persons by slowing down the virus. If there is less hepatitis B virus being produced, then there is less damage being done to the liver.
With all of the new exciting research, there is great hope that a cure will be found for chronic hepatitis B in the near future. Visit our Drug Watch for a list of other promising drugs in development.


What options are there to treat my hepatitis B?
For an acute infection, there is generally no treatment other than rest and supportive measures to manage any symptoms.

For chronic hepatitis B, there are several treatments available. It is important to understand that not everyone with chronic hepatitis B needs treatment. Your doctor will help you decide if you need medication or if you can wait and monitor your condition.

There are several antiviral medications that slow down or stop the hepatitis B virus from replicating, which reduces the inflammation and damage to the liver. These antivirals are taken as a pill once a day for at least 1 year, usually longer. There are 6 U.S. FDA approved antivirals, but only three “first-line” antivirals are recommended: tenofovir disoproxil (Viread/TDF), tenofovir alafenamide (Vemlidy/TAF) and entecavir (Baraclude). First-line antivirals are recommended because they are safer and most effective. For people who do not respond to, or have access to, the first-line antiviral treatments, other options are available: telbivudine (Tyzeka, Sebivo), adefovir dipivoxil (Hepsera), and lamivudine (Epivir-HBV, Zeffix, Heptodin).

Although the FDA has approved these antivirals for chronic hepatitis B, they do not provide a complete cure. They can, however, greatly decrease the risk of developing liver damage and liver cancer. Antivirals are not meant to be stopped and started, which is why a thorough evaluation by a knowledgeable doctor is so important before beginning treatment for chronic hepatitis B.

There are also immunomodulator drugs that boost the immune system to help control the hepatitis B virus. They are given as injections over 6 months to 1 year. The most commonly prescribed include interferon alfa-2b (Intron A) and pegylated interferon (Pegasys).

You and your doctor will need to discuss the treatment options before deciding which one, if any, is best for you. For many people, these medications will decrease or stop the hepatitis B virus. This results in patients feeling better within a few months because liver damage from the virus is slowed down, or even reversed in some cases, when taken long-term.

For a complete list of FDA approved drugs and other promising drugs in development for hepatitis B, visit our Drug Watch.