Hepatitis B Foundation President Dr. Chari Cohen is quoted in a powerful new story about hepatitis B in The New Yorker. You can read it here.

Жирэмслэлт болон гепатит Б 

Хэрвээ би жирэмсэн бол гепатит Б-ийн шинжилгээ өгөх хэрэгтэй юу?
Тийм, бүх жирэмсэн эмэгтэйчүүд гепатит Б-ийн шинжилгээ өгөх хэрэгтэй! Хэрвээ та жирэмсэн бол та хүүхдээ төрөхөөс өмнө гепатит Б-ийн шинжилгээ өгсөн байх ёстойг анхаарна уу.


Жирэмсэн эмэгтэй шинжилгээ хийлгэх нь яагаад чухал байдаг вэ?
Хэрвээ та жирэмсэн бөгөөд гепатит Б-ийн шинжилгээгээр эерэг гарсан бол вирус таны хүүхдэд жирэмслэлтийн үед болон төрөх явцад дамжих боломжтой.Эмч тань таныг гепатит Б вирустайг мэдсэнээр таныг төрөх өрөөнд нярайг халдвар авахаас сэргийлсэн арга хэмжээнүүдийг авах боломжтой болох юм.Хэрвээ ямар нэгэн арга хэмжээ аваагүй тохиолдолд таны хүүхэд архаг гепатит Б халдвартай болох 95 хувийн магадлалтай!


Гепатит Б-ийн халдвар миний жирэмслэлтэнд сөрөг нөлөө үзүүлэх үү?
Гепатит Б-н халдвар нь таны жирэмслэлтийн явцад танд болон таны хэвлий дэх хүүхдэд ноцтой асуудал үүсгэхгүй. Эмч тань таныг гепатит Б-ийн халдвартайг мэдэж байх нь чухал бөгөөд ингэснээр таны эрүүл мэндийн байдлыг хянаж, хүүхдийг төрсний дараа халдвар авахаас сэргийлж чадна.


Хэрвээ би жирэмсэн, бас гепатит Б-ийн халдвар авсан бол хүүхдээ хэрхэн хамгаалах вэ?
Хэрвээ та гепатит Б-ийн шинжилгээгээр эерэг гарсан бол эмч тань гепатит Б-ийн e-антиген (HBeAg)-ийг мөн шинжлэх хэрэгтэй ба та гепатит Б вирусын халдвар тээгчийг тодорхойлох цусны шинжилгээг (HBV DNA quantification) өгөх хэрэгтэй. Зарим тохиолдолд лабораторийн шинжилгээгээр вирусын тоо хэмжээ идэвхжил өндөр гарч болдог. Энэ тохиолдолд эмч тань ууж хэрэглэх вирусын эсрэг эмийг жирэмслэлтийн сүүлийн гурван сарын хугацаанд уухыг зөвлөж болох ба ингэснээр хүүхдээ төрүүлэх явцад халдвар өгөх магадлалыг бууруулдаг.

Хэрвээ та гепатит Б вирустай бол таны дөнгөж төрсөн хүүхдэд төрөх өрөөнөөс гарахаас өмнө хоёр удаагийн тарилгыг нэн даруй хийх шаардлагатай.

  • Гепатит Б вакцины эхний тун 
  • Гепатит Б-н дархлааны глобулин (HBIG) нэг тун

Хэрвээ нярай төрснөөс хойш 12 цагийн дотор эмчилгээ зөв хийгдвэл нярай гепатит Б-ийн халдвар авахаас амьдралынх нь туршид 90 хувь сэргийлж чадна.

Та өөрийн хүүхдэдээ гепатит Б вирусын эсрэг вакцины үлдсэн 2-3 тарилгыг хуваарийн дагуу тариулах ёстойг анхаарна уу. Бүх тарилга нь бүрэн хийгдэж дууссанаар таны хүүхэд гепатит Б-ээс бүрэн хамгаалагдаж чадах юм. Түүнчлэн халдвартай эхээс төрсөн хүүхэд вакцины дараа 9-12 сартайдаа ийлдэсний сорил авахуулж хүүхэд HBV-ээс бүрэн хамгаалагдсан бөгөөд халдвар аваагүй эсэхийг баталгаажуулдаг. Энэхүү шинжилгээг HBsAg болон anti-HBs титрээр үздэг.

Үүнээс өөр дөнгөж төрсөн хүүхдийг хамгаалах боломжгүй!

АНУ-аас бусад улс оронд вакцин хийлгэх нь
Олон улс орнуудад таван валенттай вакцин буюу 5 өвчнөөс (хоолойн сахуу, хөхүүл ханиад, татран, HIB болон гепатит Б) хамгаалах таван төрлийн үйлчилгээтэй вакциныг 6 долоо хоногтойгоос 1 ой хүртэлх хүүхдүүдэд тарьдаг. Эхний тарилгыг 6 долоо хоногтойд хийх ба хоёр болон гурав дахь тарилгыг 10 болон 14 дэхь долоо хоногт хийнэ. Уг таван валенттай вакциныг зарим орнуудад "Gavi" Вакцины Холбооны дэмжлэгтэйгээр үнэгүй хийдэг. Gavi-ийн анхаарлын төвд байгаа болон дархлаажуулалт хийгдэх боломжтой орнуудыг дараах сайтаар орж харна уу: http://www.gavi.org/country/.

Гепатит Б халдвартай эхээс төрсөн хүүхэд таван валенттай вакциныг төрснөөс хойш зургаан долоо хоногийн дараа хийлгэх нь оройтсон байдаг бөгөөд хүүхдийг халдвараас хамгаалж чаддагүй. Гепатит Б халдвартай эмэгтэй хүүхэддээ вирус халдаах магадлалтай ч халдвар явцын дунд архагшдаг.

ДЭМБ-аас гепатит Б-ийн эсрэг вакциныг бүх хүүхдэд төрснөөс хойш 24 цагийн дотор хийхийг зөвлөдөг. Gavi-ийн дархлаажуулалтанд хамрагдаагүй бол нэг валенттай вакцины эхний тарилгыг тариулах боломжийг судалж төлөвлөх хэрэгтэй. Энэ нь ялангуяа гепатит Б халдвартай эмэгтэйчүүдэд хамааралтай юм.

Хэрвээ та гепатит Б халдвартай эсэхээ мэдэхгүй байвал яаралтай гепатит Б-ийн шинжилгээ өгөөрэй!

Таван валенттай вакцин тариулахгүй тохиолдолд хүүхдэд төрсний дараа 12 цагийн дотор нэг валенттай гепатит Б-ийн вакцины эхний тунг тарьж, вакцины үлдсэн 2-3 тунг хуваарийн дагуу тарих ёстой.

Таван валенттай вакцин тариулах тохиолдолд хүүхдэд төрсний дараа 12 цагийн дотор нэг валенттай гепатит Б-ийн вакцины эхний тунг тарих бөгөөд, хоёр болон гурав дахь тун нь таван валенттай вакцины 1 болон 2 дахь тунд тус бүр багтсан байдаг.

*Санамж: CDC-ээс HBV болон HBIG вакцины эхний тарилгыг төрснөөс хойш 12 цагийн дотор нярайд хийхийг зөвлөдөг. HBIG вакцин бүх улс орнуудад хүртээмжтэй биш байж болох юм.


Жирэмслэлтийн явцдаа эмчилгээ хийлгэх шаардлагатай юу?
Гепатит Б-н халдвар нь таны жирэмслэлтийн явцад танд болон таны хэвлий дэх хүүхдэд ноцтой асуудал үүсгэхгүй.Эмч тань таныг гепатит Б-ийн халдвартайг мэдэж байх нь чухал бөгөөд ингэснээр таны эрүүл мэндийн байдлыг хянаж, хүүхдийг төрсний дараа халдвар авахаас сэргийлж чадна. Хэрвээ та АНУ-с өөр улс оронд амьдардаг бөгөөд гепатит Б халдвартай эсэхээ мэдэхгүй байвал эмчдээ хандаж яаралтай гепатит Б-ийн шинжилгээ өгөөрэй!

Халдвар авсан эх HBeAg эерэг бөгөөд вирусын түвшин таны хүүхдэд халдахаар хангалттай өндөр тохиолдолд HBV ба HBIG вакцинууд амжилтгүй болох магадлалтай.

Гепатит Б-ийн халдвартай гэж оношлогдсон жирэмсэн эмэгтэй бүр гепатит Б-ийн халдвараар мэргэшсэн эмчид хандаж үзүүлж байх хэрэгтэй. Таны эмч гепатит Б-ийн e-антиген, гепатит Б вирусын ДНХ түвшин, элэгний ажиллагааны шинжилгээ (ALT) зэрэг нэмэлт лабораторийн шинжилгээнүүдийг хийнэ.

Вирусын түвшин 200 000 IU/мл эсвэл 1 сая cp/mL-ээс өндөр байгаа тохиолдолд төрсний дараах гепатит Б-ийн вакцин амжилтгүй болох магадлалтай. Төрөхийн өмнө вирусын идэвхжлийг багасгахад тенофовир эмийг хэрэглэхийг эмч тань санал болгож болно. Тенофовир нь жирэмсэн болон хүүхдээ хөхөөр хооллож буй эхчүүдэд аюулгүй. Тенофовир үр дүнтэй биш байгаа тохиолдолд эмч нар телбивудин, ламивудин зэргийг жороор олгож болно. Вирусын эсрэг эмчилгээ жирэмслэлтийн 28-32 долоо хоногтойгоос төрсний дараах 3 сар хүртэл үргэлжилдэг.

Төрснөөс хойш эмийн эмчилгээ хийлгэх шаардлагатай юу?
Хэрвээ та жирэмслэлтийн явцдаа вирусын эсрэг эм хэрэглэж байсан бол ALT (SGPT)-г 3 сар эсвэл 6 сар тутамд хянуулж байх ёстой. Энэ нь таныг үргэлжлүүлэн вирусын эсрэг эм уух хэрэгтэй эсэхийг тодорхойлоход туслана. Шинжилгээний хариу болон эмчийн зөвөлгөөгүйгээр вирусын эсрэг эмчилгээг дур мэдэн зогсоохыг хориглоно. Шинжилгээгээр өвчин идэвхжсэн шинж тэмдэг илрээгүй ихэнх эмэгтэйчүүдэд эмч нар элэгний мэргэжилтэнд тогтмол хянуулж байхыг санал болгодог.

Ямар ч тохиолдолд таны эх баригч болон хүүхдийн хянагч эмч нар таныг гепатит Б вирустайг мэдэж байх ёстой бөгөөд ингэснээр таны хүүхдийг төрөх үед зөв вакциныг хийж бүхий л амьдралынх нь турш гепатит Б-ийн халдвараас сэргийлж, та ч мөн шаардлагатай эмчилгээнүүдийг авах боломжтой болох юм.


Хэрвээ би гепатит Б вирустай бол хүүхдээ хөхөөр хооллож болох уу?
Хүүхдийг хөхөөр хооллохын ач тус нь вирусын халдвар өгөх (маш бага магадлалтай) эрсдлээс хамаагүй илүү. Нэмж хэлэхэд төрөхдөө гепатит Б-ийн вакцинд хамрагдсан хүүхэд цаашид халдвар авах магадлал нь багассан байдаг. Судалгаанаас харахад гепатит Б вирусын эмийн эмчилгээнд хэрэглэгддэг тенофовир нь хөхөөр хүүхдээ хооллож буй эмэгтэйчүүдэд ямар нэгэн аюулгүй юм.

Pregnancy and Hepatitis B

Should I be tested for hepatitis B if I am pregnant?
Yes, ALL pregnant women should be tested for hepatitis B! If you are pregnant, be sure your doctor tests you for hepatitis B before your baby is born.


Why are these tests so important for pregnant women?
If you test positive for hepatitis B and are pregnant, the virus can be passed on to your newborn baby during your pregnancy or during delivery. If your doctor is aware that you have hepatitis B, he or she can make arrangements to have the proper medications in the delivery room to prevent your baby from being infected. If the proper procedures are not followed, your baby has a 95% chance of developing chronic hepatitis B!


Will a hepatitis B infection affect my pregnancy?
A hepatitis B infection should not cause any problems for you or your unborn baby during your pregnancy. It is important for your doctor to be aware of your hepatitis B infection so that he or she can monitor your health and so your baby can be protected from an infection after it is born.


If I am pregnant and have hepatitis B, how can I protect my baby?
If you test positive for hepatitis B, your doctor should also test you for the hepatitis B e-antigen (HBeAg), and if positive, you should have a hepatitis B viral load blood test (HBV DNA quantification). In some cases, the laboratory test results may show a very high viral load. In these cases, your physician may recommend that you take an oral antiviral drug in the third trimester, which is safe to take to reduce the risk of infecting your newborn at birth.

If you test positive for hepatitis B, then your newborn must be given two shots immediately in the delivery room:

  • First dose of the hepatitis B vaccine 
  • One dose of hepatitis B immune globulin (HBIG)

If these two medications are given correctly within the first 12 hours of life, a newborn has more than a 90% chance of being protected against a lifelong hepatitis B infection.

You must make sure your baby receives the remaining 2-3 doses of the hepatitis B vaccine according to schedule. All doses must be completed in order for your infant to be fully protected against hepatitis B. It is also important that a baby born to an HBV-positive mother receive post-vaccination serologic testing at 9-12 months to confirm the baby is protected against HBV and is not infected. Tests include the HBsAg and anti-HBs titer test.

There is no second chance to protect your newborn baby!


Vaccination Outside the United States
In many countries, the pentavalent vaccine, a combination 5-in-one vaccine that protects against five diseases (diphtheria, pertussis, tetanus, Hib and hepatitis B) may be given to babies more than 6 weeks of age, and can be given up to 1 year of age. The first dose is given at 6 weeks, and the second and third doses are given at 10 and 14 weeks of age. The pentavalent vaccine may be made available free of charge with the support of Gavi, the Vaccine Alliance. Check the Gavi country hub to see the resources and immunizations that may be available: http://www.gavi.org/country/.

For babies born to mothers with hepatitis B, waiting for the first dose of the pentavalent vaccine is too late and will NOT protect the baby from becoming infected during birth or within the first six weeks of life. A woman who is hepatitis B positive is likely to pass the virus on to her baby, who will then be chronically infected.
WHO recommends the hepatitis B vaccine within 24 hours of birth for ALL babies. Plan ahead and inquire about the availability and cost of the monovalent (single), birth dose of the vaccine, as it is not a Gavi provided immunization. This is particularly important to women who are positive for hepatitis B.

If you are unsure of your hepatitis B status, please be sure your doctor tests you for hepatitis B!

For babies NOT receiving the pentavalent vaccine, the first dose of the monovalent, HBV vaccine must be given within 12 hours of birth, followed by the remaining 2-3 doses of the hepatitis B vaccine according to schedule.

For babies receiving the pentavalent vaccine, the first, monovalent dose of the hepatitis B vaccine is given within 12 hours of birth, and the second and third doses of the HBV vaccine will be included in dose 1 and dose 2 of the pentavalent vaccine.

*Note: CDC recommends both the first shot of the HBV vaccine and HBIG within 12 hours of birth. HBIG may not be available in all countries.


Do I need treatment during my pregnancy?
A hepatitis B infection should not cause any problems for you or your unborn baby during your pregnancy. It is important for your doctor to be aware of your hepatitis B infection so that he or she can monitor your health and so your baby can be protected from an infection after it is born. If you live outside of the U.S. and are unsure of your hepatitis B status, please ask your doctor to test you for hepatitis B.

Failure of the birth dose of the HBV vaccine and HBIG may occur in women who are HBeAg positive and have a very high viral load, allowing for the transmission of hepatitis B to your baby.

All women who are diagnosed with hepatitis B in pregnancy should be referred for follow up care with a physician skilled at managing hepatitis B infection. Your physician should perform additional laboratory testing, including hepatitis B e-antigen, HBV DNA level, and liver function tests (ALT).

A virus level greater than 200,000 IU/mL or 1 million cp/ml indicates a level where the combination of the birth dose of the vaccine and HBIG may fail. First-line, antiviral therapy with tenofovir may be recommended to reduce the viral load prior to birth. Tenofovir has been shown to be safe both during pregnancy and for breastfeeding mothers. In cases where tenofovir is not effective, doctors may prescribe telbivudine or lamivudine. Antiviral treatment begins at 28-32 weeks and continues 3 months postpartum.

Do I need treatment after my pregnancy?
If you are prescribed antivirals during pregnancy, you should have your ALT (SGPT) monitored every 3 months for 6 months. This will help determine if you should continue antiviral treatment. Please do not discontinue your antiviral medication unless the doctor advises you to, based upon test results. For most women whose follow up testing shows no signs of active disease, your physician will recommend regular monitoring with a liver specialist.

In all cases, it is very important that your obstetrician and your newborn’s pediatrician, are aware of your hepatitis B status to ensure that your newborn receives the proper vaccines at birth to prevent a lifelong hepatitis B infection, and that you receive appropriate follow up care.


Can I breastfeed my baby if I have hepatitis B?
The benefits of breastfeeding outweigh the potential risk of infection, which is minimal. In addition, since it is recommended that all infants be vaccinated against hepatitis B at birth, any potential risk is further reduced. There is data that shows that tenofovir, which may be prescribed to manage hepatitis B, is safe for breastfeeding women.